Thursday, November 15, 2012

Хоолны дуршил сайжруулахад өгөх зөвлөлгөө


Дараах ургамлаас ууж болно. Үүнд: бургас навчит банздоо /нохойн хэл, талын халдаргана/, төлөгч өвс /язхүү/, улаан чавга, баширцэцэг /гвоздика/, алтантовч, бөөрөлзөнийн жимс, анарын жимс, гүзээлзгэнийн жимс, царван /морин шарилмж, полынь горькая/, боролзгоно, багваахай. Хоолоо хар перец, уутан хальс чинжүү, ишгэн шаваг /tarragon/, цагаан гаагаар амталж идээрэй. Өлөн дээрээ жүржний бодь шүүс уух болно. Нохойн хошууны жимсний ундаа: 2 х.х. зөгийн бал дээр 200мл нохойн хошууны ханд /2х.х. нохойн хошууг 200мл буцалсан усанд 2 цаг хандалж шүүнэ/ хийж хутгаад өдөрт 3 удаа хоолноос өмнө 50мл-ыг ууна.

Монгол Halloween”-ы баярыг UFC групп дэмжиж, залуус нэгэн үдшийг гайхалтай өнгөрүүллээ

Их хотын дэгжин, хээнцэр 2000 залуус өнгөрсөн баасан, бямба гаригийн үдэш “I Loft Function House”-д зочиллоо. Тэд сүүлийн үед дэлхий нийтээрээ тэмдэглэх болсон “Halloween”-ы баярыг тэмдэглэсэн юм. Уг баярыг “MNG” продакшныхан тус клубтэй хамтран зохион байгуулсан бөгөөд арга хэмжээг дэмжиж, “Органик ирээдүйн төлөө хамтдаа” уриан дор ажиллаж буй “UFC” группын хамт олон ажилласан. “MNG” продакшны ээлжит парти нь “Монгол Halloween парти” нэртэй болсон бөгөөд үдшийн 21.00-04.00 цаг хүртэл залуусыг баярын арга хэмжээндээ хүлээн авсан. Цаг шөнийн 22.00 цаг дөхөхөд л дүүрчихсэн энэ партиг олон залуус хүлээж, баяртаа тун сайн бэлдсэн нь харагдсан. Хамгийн аймшигтай, хамгийн хөгжилтэй, хамгийн олон хүнийг хамруулсан тус партинд залуус үлгэрийн баатар, чөтгөр гээд дуртай дүрдээ хувиран ирж байв. Нэг үгээр хэлбэл ертөнцийн сонин, содон хүмүүс бүгд энд цугларсан гэхэд болно. Дэлхийн алдарт дуучин Хатагтай Гагагаас эхлээд Аватар, хүрэл цутгамал залуус, хос Анаахай, эмч, сувилагч охид, муур эмэгтэй, цагдаа, коббой эр, нинжа, зомби, вампир, тэнгисийн дээрэмчин бүсгүйчүүд зэрэг өнгө бүрийн хувцастай залуус партины гол чимэг байсан. Зочидын ихэнх нь баярын хувцастай ирсэн бол хувцасаа бэлтгэж амжаагүй залуус баяраа хүндэтгэж, эрчүүд костюмийн хослол, бүсгүйчүүд гоёлын даашинзаар гангарч ирсэн баярын уур амьсгалыг алдагдуулаагүй. Парти болох газрын үүдэнд аймшгийн багтай угтагчид залуусыг тун ч айлгасан. “Ийшээ орсон хүн гэртээ амьд харьдаггүй юм даа” гэж угтагчид орилолдон хэлэх нь “Halloween”-ы баярт ирсэн охид, бүсгүйчүүдийг айлгасан шүү. Мөн энэ үдэш DJ Анна, Ганаа нар транс, хаус хөгжмийн хэмнэлийг залууст мэдрүүлсэн бол, DJ Буд Psy, Goa, DJ Show E Dirty techno, techstyle techno, DJ Ахора техно хаус хэмнэлээр “Halloween”-ы баярыг хөгжимдсөн. Хөтөлбөрийн дагуу хөтлөгч Барсаагийн зарласнаар шилдэг хувцастай эрэгтэй, эмэгтэй тодруулж мөн сугалаа явуулж “UFC” группын нэрэмжит шагналыг залууст гардуулав. Үүн дээр “муур эмэгтэй”-чүүд сюрпризээ задалж, “сахиусын тэнгэр”-үүдийн секси бүжиг залуусын харааг булаасан. Ийн монгол залуус дэлхийн баярыг эх орондоо тэмдэглэж, нэгэн үдшийг хэзээ ч мартагдахааргүй өнгөрөөлөө. Шилдэг DJ-чид цугларсан болохоор хамгийн халуухан хөгжмийн хэмнэл дээр сэтгэлээ сэргэтэл бүжиглэсэн нь лавтай. Дашрамд, урлаг соёлын арга хэмжээг үргэлж дэмжин ажилладаг “UFC” группын хамт олонд талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу.